Өнөөдөр Ахмадын баярын өдөр. Монгол Улс энэ өдрийг 1992 оноос эхлэн тэмдэглэж ирсэн юм.
НҮБ-аас анх 1990 онд ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэр гаргаснаар дэлхийн олон орон жил бүрийн Аравдугаар дугаар сарын 1-ний өдрийг ахмад настнуудаа баярлуулах, хүндлэх, эрх ашгийг нь хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулан тэмдэглэдэг. Манай улсын хэмжээнд 300 мянга гаруй ахмад настан энэ өдрийг тэмдэглэдэг.
Энэ оны наймдугаар сарын байдлаар нийт 349 мянган иргэн өндөр настны тэтгэлэг авсан байна.
Тэтгэврийн насны ахмадуудын 80 хувь нь 350 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байна. Харин энэхүү тэтгэвэр, тэтгэмж нь Монгол Улсын нийт өрхийн сарын дундаж орлогын 32 хувийг эзэлдэг аж.
Өнгөрсөн оны байдлаар хүн амын дундаж наслалт 70.71 байна. Үүнээс эрэгтэй нь 66.71 эмэгтэй нь 76.22 байгаа аж.
Сүүлийн жилүүдэд ковидийн цар тахлын нөлөөгөөр баяр, ёслолыг өргөн дэлгэр, нийтийг хамруулсан хүрээнд тэмдэглэхгүй байгаа билээ.