
2022 оны өвлийн олимпын наадам Бээжин хотод болно. Олимпын наадам үзэгчдэд нээлттэй болохоор болсон ч энэ нь зөвхөн эх газрын Хятадад амьдардаг хүмүүст хамаатай юм байна. Энэ тухай мэдээллийг олон улсын олимпын хорооноос пүрэв гарагт мэдээллээ. Мөн зохион байгуулагчдын зүгээс олимпын хотхоныг ковидгүй бүс болгохоор зорилго тавин ажиллаж байгаа юм.
Ковид-19-ийн протоколын дагуу өвлийн олимпын наадам хоёрдугаар сарын 4-20-ны хооронд өндөржүүлсэн хяналтын дор явагдах юм. Ингэснээр Бээжин хот өвөл, зуны олимпын наадмыг зохион байгуулсан анхны хот болно.
Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн паралимпыг дуустал Бээжин хотод нийтийн тээврийн тусгай маршрут явж эхэлнэ.
Тамирчид болон бусад оролцогчид бүтэн вакцины тунтай байх юм бол олимпын хотхонд шууд нэвтэрч ямар нэгэн тусгаарлалтад орохгүй юм байна. Харин вакцины бүрэн тунгүй бол 21 хоног эмчийн хяналт доор тусгаарлагдах юм. Одоогийн байдлаар АНУ -ын баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ вакцинд хамрагдаж оролцох мандатаа гардан аваад байна. Олимпын үеэр тамирчдаас өдөр болгон шинжилгээ авах юм.
Эх сурвалж: CNN