Францын ерөнхийлөгч асан Николас Саркози өнгөрөгч пүрэв гарагт шүүхээс нэг жилийн ял авлаа. Тэрээр дахин сонгуульд өрсөлдсөнийхөө дараа хууль бус сонгуулийн санхүүжилт босгосон хэргээр шалгагдаж байсан юм. Ингэснээр Николас Саркози Францын шинэ цагийн түүхэн дахь ял авсан анхны ерөнхийлөгч боллоо. Түүний хэрэгт хамааралтай 13 хүнийг шалгаж байсан төдийгүй тэд бүгд хэргээ хүлээжээ. Ингээд шүүхээс түүний ялыг хөнгөрүүлж гартаа электрон гавтай гэртээ байхаар болгосон байна.
Николас Саркозигийн албан ёсны төлөөлөгч, хуульч Терри Герцог Францын хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа түүнийг давж заалдах өргөдлөө өгөх болно гэжээ. Энэ хэрэг нь түүний холбогдож байгаа хоёр дахь хэрэг юм. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард түүнийг авлига, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж 3-4 жил хорих ял төлөвлөөд байсан юм. Өдгөө 66 настай ерөнхийлөгчийн холбогдсон “Бигмалионы хэрэг”-ийг мөрдөгчид 2014 олж илрүүлсэн. Тэрээр Францын ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг зөрчсөн юм. Албан ёсны мөрдөгдөж байсан хуулиар нэр дэвшигчид 24 сая долларыг сонгуулийн сурталчилгаандаа зарцуулах ёстой байсан. Гэтэл Николас Саркози 54 сая долларын хөрөнгө зарцуулж үүнийгээ нуун дарагдуулсан юм.
Эх сурвалж: CNN