МҮЭ-ийн хорооноос 2022 оны төсөвт цалин, тэтгэвэр тэтгэмжийг 20 хувиар нэмэх шаардлага тавилаа.
Мөн цар тахлын үед хэрэгжүүлж арга хэмжээг хэвээр хадгалах, ажлын байрыг хадгалахыг хүслээ.
МҮЭХ:
УИХ, Засгийн газарт бид 2022 оны төсөвтэй холбоотой санал хүргүүлсэн.
- 2022 оны улсын төсвийг намрын чуулганаар батлахтай холбогдуулан цалинг 2022 онд үе шаттайгаар 20-оос доошгүйгээр нэмэгдүүлэх.
- Ажилчдын нэмэгдүүлсэн цалин хөлсийг төсөвт нэмэгдүүлэн тусгах
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг тусгах
- Төрийн албан хаагчдын тоог хүртээмжтэй байлгахын тулд орон тоог бууруулахгүй байхыг санал болгож байна.
Монгол хоёр эрэгтэй тутмын нэг, дөрвөн эмэгтэй тутмын нэг нь тэтгэврээ авч чадахгүй нас барж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг дураараа нэмэхээ бүр мөсөн хориглох ёстой. МҮЭХ тэтгэврийг өвлүүлэх талаар явна.
Нийт тэтгэвэр авч байгаа хүмүүсийн 80 хувь нь 350 мянган төгрөгийн тэтгэвэртэй. Хүнд нөхцөлийг байхгүй болгож болохгүй. Хувийн тэтгэврийн даатгалын сан нь өндөр цалинтай хүнд л үйлчлэх боломжтой.
Өнгөрсөн долоодугаар сард эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэхээр жагсаал хийсэн ч одоо ч шийдэгдээгүй байна. Ажил үүргээ гүйцэтгэж яваад өвчин туссан үед цалинг нь бүрэн олгох Эрүүл мэндийн сайдын тушаал гарчихсан байхад цалингаа өгөхгүй байгаа ажил олгогч нар байна.
БШУ-ны салбарын ажилчид тэтгэвэрт гарах насаа 50-55 болгон хүслээрээ тэтгэвэрт гардаг байх санал Боловсролын хууль болон Нийгмийн хамгааллын хуульд тусгагдаагүй талаар хэллээ.