Сүхбаатарын талбайд өчигдөр орой иргэд сайн дураараа нэгдэн цар тахлын улмаас амиа алдсан иргэдийн төлөө Засгийн газраас хариуцлага нэхэн тайван жагсаал хийсэн. Гэвч энэ үеэр цагдаагийн байгууллага хүч түрэн зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан гэх шалтгаанаар иргэдийн биед халдан тайван жагсаалд хэрэглэж байсан эд зүйлсийг нь хураан авчээ.
Цагдаа
-Үүнийг аваад яв
-Яасан бэ, хөдлөөч ээ, үүнийг аваач ээ
Иргэн
-Хөөе болиоч ээ
-Хөөе яагаад байгаа юм бэ?
Цагдаа
-Аваад яв, хөдлөөч
Иргэн
-Яаж байгаа юм бэ?
-Бид нарт тавьдаг шаардлагаа энэ Засгийн газрын ордны хүмүүст тавьчих
-Биед халдахгүй шүү.
Цагдаагийн албан хаагч Я.Ганбат
-Цагдаагийн байгууллагаас хууль бус бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан учраас шаардлага өгсөн. Та энэ хууль бус үйлдлээ таслан зогсоо. Таныг энэ олон уриа лоозонгоо тавихад бид шаардлагаа өгөөд таслан зогсоо гэдэг шаардлагаа тавьсан.
Цагдаа
-Одоо наад яриад байгаа зүйлээ очоод гомдлоо гарга.
Иргэн
-Л.Оюун-Эрдэнийг дуудчих. Би Л.Оюун-Эрдэнэтэй цуг очьё.
Цагдаа
-Тэг тэг.
Иргэн
-Ямар хууль зөрчсөн гээд цагдаа дээр очих ёстой юм бэ?
Иргэн
-Та яагаад миний өмчид халдаж байгаа юм бэ?
Цагдаа
-Энэ таны өмч биш. Зөрчил үйлдэхдээ ашигласан эд зүйл.
Иргэн
-Та яагаад миний биед хүрээд байгаа юм бэ?
Цагдаа
-Таны биед хүрнэ би.
Иргэн
-Яаж байгаа юм. Яагаад?
Цагдаа
-Хүрч болно. Чи хүрэхээр яах гээд байгаа юм.
Иргэн
-Монголын цагдаа нар ийм болчихсон.
Цагдаа
-Чи ийшээ бол.
Иргэн
-Боль, битгий биед хүр. Биед хүрэхгүй хэл.