Дэлхийн санхүүгийн хамгийн томоохон нэгдлийн нэг АНУ-ын ЖП Морган банкны гүйцэтгэх захирал тэрбумтан Жэйми Димон АНУ-д нүүрлэж болзошгүй санхүүгийн уналтад хэрхэн бэлдэж байгаа тухай ярьжээ. Тэрээр Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа ЖП Морган банк болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс авах арга хэмжээний жагсаалтыг боловсруулж байгаа талаар мэдээлсэн байна.
Үүнийг хэвлэлүүд ЖП Морган болзошгүй аюулыг мэдэрсэн. Тиймээс ч бэлтгэл ажилдаа орсон байх магадлалтай гэж үзэж байна. Мөн хямрал нүүрлэвэл олон сая ажлын байр үгүй болно гэцгээж байна. АНУ-ын Сангийн яамны нарийн бичгийн дарга Жанет Йеллен мягмар гарагт хууль тогтоогчдод хандан хэлэхдээ, холбооны засгийн газар бэлэн мөнгөний дутагдал орж байгаа. Хэрэв Конгресс үүнээс өмнө өрийн хязгаарыг нэмэгдүүлэхгүй бол болзошгүй дефолт үүсэх нөхцөлийг бүрдүүлэх болно хэмээн хэлсэн билээ.
ЖП Морганы гүйцэтгэх захирал Жэйми Димон, "Миний санаж байгаагаар өнгөрсөн удаад бид ийм аюулыг давахын тулд 100 сая орчим америк доллар төсөвлөсөн" гэжээ.