Афганистан бол дэлхий дээрхи геройны гол найрлагад ордог Опиумын хаан билээ. Дэлхийн нийт Опиумын 90 хувь нь зөвхөн Афганистанд ургадаг. Тэгвэл хэдэн сая Опиумын дэлбээ шүүсээ шахаж эздээ бэлэн мөнгөний ургац хураалтанд дуудаж байна. Афганы мянган мянган залуус, хүүхдүүд энэ ургац хураалтад дайчлагддаг. Опиумын тариалан нь дайны хамгийн том сэдвүүдийн нэг байсаар олон жилийг ардаа үджээ. Зөвхөн АНУ-л гэхэд Афганистанаас жилд дунджаар 9 сая америк долларын цэвэр опиумын худалдан авалт хийдэг байна.
Талибаны шинэ засгийн газраас опиум тойрсон эдийн засаг, аллага хядлагатай хүндрэлтэй асуудлыг хэрхэн зохицуулах тухай хэлэлцэж байгаа юм. Тэд засгийн эрхэнд гарсны дараа Афганистанд дахин хар тамхи тарьж ургуулж борлуулдаг газар байхгүй, та бүхэн бидэнд туслах хэрэгтэй гэж хэлсэн билээ. Гэхдээ ажиглагчдын үзэж байгаагаар талибаны томоохон бүлэглэлүүд опиумын мафын бүлэглэлтэй хамааралтай аж. Тиймээс тухайн хөдөлгөөнийхөн опиумыг зогсоохыг хүсвэл өөрсөдтэйгөө тэмцэх хэрэгтэй болно гэжээ. Опиум нь одоогоор Афганистан улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 11% хувийг хангаж байна. Афганистаны опиумын тариалалт 2001 оныхтой харьцуулах юм бол даруй 50 хувиар өссөн байгаа юм. Зөвхөн 2012 онд л гэхэд 50 сая америк долларын хууль бус хар тамхины наймаа үйлдэгдсэн гэж тогтоосон. Энэ тоог одоо даруй 7-8 дахин өссөн гэсэн таамаг гарчээ.