Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр болсон Засгийн газрын хурлаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн барих зөвшөөрлийг өгчээ. ХНХ-ын сайд А.Ариунзаяа өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулав.
Нийгмийн даатгалын багц хуулийн онцлох заалтууд:
- Тэтгэврийн даатгалын нэрийн дансыг мөнгөжүүлнэ. Одоогоор энэ санд зөвхөн бичилт хийж, бодит мөнгөн хөрөнгө байхгүй.
- Хуваарилалтын буюу өнөөгийн тогтолцооноос хагас хуримтлалтай дараа нь бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжинэ. НДС-гийн дэргэд Мэргэжлийн хороодыг ажиллуулна.
- Тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмнэ.
- Ихэр хүүхэд төрүүлсэн эхийн тэтгэмжийг нэмнэ.
- Үйлдвэрлэлийн осолд орсон бол ажилтныг тэр хугацаанд НДШ-ээс чөлөөлнө.
- Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд зааснаар иргэд нэмэлт даатгалд даатгуулах, хуримтлал үүсгэх, цаашлаад хөрөнгө оруулалт хийх боломжтой. Иргэд нэмэлтээр цуглуулсан тэтгэврээ өвлүүлнэ.
- Хуулийн төслийг хэлэлцэх явцад эдгээр төсөл улам сайжирна гэж найдаж байна.
Капитрон банкнаас Нийгмийн даатгалын сангийн 95 тэрбум төгрөгийн авлага үлдсэн. Үүний 22 тэрбум төгрөгийг эд хөрөнгө худалдан барагдуулахаар ажиллаж байна. Шүүхэд маргаан дуусаагүй байна, цар тахлын улмаас Нийгмийн даатгалын сангаас 900 тэрбум төгрөг зарцуулсан. Иймд НДС мөнгөн хөрөнгийн үлдэгдэлгүй болсон. Ингэснээр арилжааны банкуудад чөлөөт мөнгөн хөрөнгөө байршуулж, хүүгийн орлого авах боломжгүй байна гэв.