Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ХЗДХ-ийн Х.Нямбаатар мэдээлэл өгч сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр,"С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван хүнд ял оноогоод байсан. Ялтнуудын өмгөөлөгчдөөс эрүүдэн шүүсэн гэх гомдол гарч, гомдлын дагуу шалгаад эрүүдэн шүүсэн гэдэг нь тогтоогдсон тул өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгосон. Үүний дагуу тухайн хүмүүс эрх чөлөөтэй байгаа. Шинээр үүссэн хэрэг дээр шинэ ажлын хэсэг ажиллаж байна.С.Зориг агсантай холбоотой гурван хэрэг Тагнуулын ерөнхий газар дээр мөрдөгдөж байна" хэмээв.