Ковидын эсрэг 160 мянган төгрөгийн багцад ямар эм тариа орж буй, мөн өрхийн эмнэлгийн ачаалал хэр байгаа талаар БЗД-ийн 27 дугаар хорооны өрхийн эрүл мэндийн төвийн эмч Ц.Баасанхүүгээс тодрууллаа.
Тэрбээр, “Ачааллын хувьд үнэхээр ихэссэн. Шинжилгээ өгөх хүний тоо ч ихэссэн. Ойрын хавьтал болон сайн дураараа шинжилгээ өгөх хүмүүс дугаарлан зогсож байна. Манай эмнэлэг дээр л гэхэд өдөрт 30-50 хүний шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдол бий. Эдгээр иргэдийг өдөр бүр эргэж, эмчилгээ хийн багцаа тараагаад явж байгаа.160 мянган төгрөгийн багцийг зөвхөн өвчтөнд эм бэлдмэл авахад зориулаагүй. Үзлэг хийхээр очиж буй эмнэлгийн машины бензин, утсаар ярьж буй нэгж, мөн бидний хамгаалалтын хувцас зэрэг зүйлсүүд багцад хамаарна.
Эм бэлдмэлийн хувьд,
-
Хүүхэд
-
Том хүн гэсэн хоёр багц байгаа.
Багцад 6-7 төрлийн эм бэлдмэл оруулсан. Үүнд:
-
Вирусийн эсрэг эм
-
Халуун бууруулах эм
-
Антибиотек
-
Дархлаа сэргээх витаминуудыг хэрэглэх заавартай нь иргэдэд өгч байгаа” гэлээ.