Өнгөрсөн долоо xоногт 92 гал түймрийн дуудлага иржээ
Зам тээврийн ослын улмаас нийслэлд таван хүн, орон нутагт гурван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт таван хүн амиа алдав. Тухайлбал нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт ачааны автомашины жолооч унадаг дугуйтай зорчиж явсан иргэнийг мөргөж, амь насыг нь хохироожээ.
Мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэрт суудлын автомашин онхолдож, жолооч, зорчигч хоёр хүн нас барсан хэргүүдийг шалгаж байна.