Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүүлийн 24 цагт халдварын 2515 /Улаанбаатарт 1067, орон нутагт 1448/ тохиолдол илэрч, 41-ээс дээш насны 16 хүн нас барлаа. Ингэснээр Монгол Улсад ковид-19 халдварын улмаас нас барсан нийт хүний тоо 1185 болов.
Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 6616 эдгэрч эмнэлгээс дараагийн шатны хяналт руу шилжсэн байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал нь:
- Хөнгөн 11137
- Хүндэвтэр 6670
- Хүнд 2128
- Нэн хүнд 390 иргэн эмчлүүлж байна.
Хэвтэн эмчлүүлж буй 20325 хүний 3939 нь хүүхэд, 1504 нь жирэмсэн эх байгаа юм. Гэрийн хяналтад 64019 иргэн байна.