ОУХМ С.Жамбалжамц олон өдрийн тэмцээнд айргийн тавд уралдлаа
Энэ сарын 26-нд Герман улсын Берлин хотноо зохион байгуулагдсан марафон гүйлтийн тэмцээнд сурагч Б.Оргил хувийн амжилтаа 20 минутаар ахиулж 42 195 км зайг 3 Цаг 51 минут 19 секундэд туулжээ. Мөн тэрбээр Монгол тамирчдаас гуравдугаар байр эзлэн тэмцээнээ амжилттай дуусгасан байна.
Төрөлхийн хараагүй төрсөн тэрбээр хоёр долоо хоногийн өмнө манай сайтад хандаж ард түмнээсээ тэмцээнд орох зардлын хандив хүсч байсан юм. Ийнхүү хандив өгч тусламжийн гараа сунгасан ард түмнийхээ итгэлийг алдалгүй амжилт гаргажээ. Энэхүү марафон гүйлтийн тэмцээнд нийт 24 796 тамирчин оролцсоноос Б.Оргил 6 328 дугаарт орж финишэр медаль хүртжээ.