Дэлхийн хамгийн баян хүмүүсийн хамгийн тод гангараа нь хөлөг онгоц болсоор байна. Цар тахлын үед баячууд нийгмээс тусгаарлагдахын тулд өөрсдийн хүссэн хөлөг онгоцоо хамгийн тав тухтай, аюулгүй байдлыг хангасан зэргээр захиалгаар хийлгэх нь ихэсжээ.
Индианагийн их сургуулийн хийсэн нэгэн судалгаагаар нисдэг тэрэг буух талбайтай, байнгын байрлах усан цэргүүдтэй хөлөг онгоц жилд дунджаар 7000 тонн карбон диоксойд ялгаруулдаг гэсэн тооцоо гаргасан байна. Энэ тоог дэлхийн бүх тансаг зэрэглэлийн болон байлдааны хөлөг онгоцонд ногдуулах юм бол жилд ойролцоогоор 2 сая тонн хүлэмжийн хийг ялгаруулж байна гэсэн үг. Тиймээс байгаль орчинд сөрөг нөлөөтэй энэ асуудлыг шийдэхийн тулд эрдэмтэд хүлэмжийн хий ялгаруулдаггүй цөмийн эрчим хүчээр ажилладаг супер хөлөг онгоцыг бүтээхээр болсон байна.
"Эх Дэлхий 300" нэртэй энэ супер хөлөг онгоцны төсөлд нийт 160 орчим эрдэмтэн хамтран ажиллаж байгаа юм. 300 метрийн урттай энэ хөлөг онгоц нь ямар ч шатахуун болон өөр түлш хэрэглэхгүй зөвхөн цөмийн эрчим хүчээр ажиллах юм. Нэг дор 400 хүн хүлээн авах чадалтай энэ хөлөг онгоцны загвар нь 100 хувь гарчээ. Одоо бүтээх ажилд хөрөнгө босгох юм байна.
"Эх Дэлхий 300" хөлөг онгоцны бүтэх зардал ойролцоогоор 500 сая ам.доллар гэдгийг зохион бүтээгчид нь онцолжээ. Одоогоор Дубайн нэгэн гэр бүл энэ төслийг санхүүжүүлэхээр ярилцаж байгаа ч эцсийн шийдвэр гараагүй байгаа гэв. Хэрвээ энэ хөлөг бүтээгдэх юм бол дэлхийг аврах хамгийн тансаг бүтээл болно гэж зохион бүтээгчид нь хэлжээ.
Эх сурвалж: CNN