
Энэ сарын 17-нд нээлтээ хийж Америкийн “Netflix” стриминг үйлчилгээгээр үзэгчдийн хүртээл болж буй Солонгосын “Squid Game” цуврал кино олны анхаарлыг ихээр татаж байгаа билээ. Энэхүү кино нь 2021 оны есдүгээр сарын 21-ны байдлаар Netflix-н топ цувралын хоёрдугаарт бичигдэж байна. Тэгвэл “Squid game” цувралд тоглон жүжигчний гараагаа эхэлж буй Хо Ён Чон-ыг онцолж байна.








Хо Ён Чон нь БНСУ-ын улсын загвар өмсөгч, жүжигчин юм. Тэрбээр Өмнөд Солонгосын Сөүл хотод 1994 оны 6 сарын 23-нд төрсөн, мэлхийн орд. Одоо 27 настай, 176 см өндөртэй. Хоёр ах, эгчтэй.






Тэрбээр бидний сайн мэдэх Reply 1988 телевизийн цуврал кинонд тоглосноороо алдартай Lee Dong Hwi жүжигчинтэй 6 жил үерхэж байна.


Тэрбээр Blackpink хамтлагийн Женнитэй сайн найзууд.






Хо Ен Чон 16 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн. Солонгосын хамгийн том гэгдэх агентлагуудын нэг "Esteem Models"-той гэрээ байгуулснаар дотооддоо алдар нэр хүндийг олж авсан.








Дараа нь "Korea's Next Top Model" нэвтрүүлэгт оролцож, яваандаа "Elite Model Management" гэх дэлхийн алдартай агентлагтай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.






