Эс Жи Эйпс баг цувралын гурав дахь хожлоо авлаа

Монголын ширээний теннисний тамирчид Доха хотод Азийн аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээнд оролцохоор Катар улсыг зорьсон.
Азийн аваргад оролцох ширээний теннисний баг тамирчид:
Эрэгтэй баг
- Б.Билэгт
- Ж.Мөнхзориг
- Г.Сэр-Од
Эмэгтэй баг
- Б.Болор-Эрдэнэ
- Б.Должинзуу
- М.Ундрам
Багийн даргаар ОУХМ Б.Баярмагнай дасгалжуулагчаар Кан Дон Хүн, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Т.Мэргэн нар ажиллаж байна. Тэмцээн өнөөдөр эхэлж, аравдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.
Харин Монголын чөлөөт бөхийн тамирчид Норвеги улсад ДАШТ-д оролцохоор долоон хоног Унгарт бэлтгэл хийхээр түр саатаад байна.
ДАШТ-д оролцох чөлөөт бөхийн баг тамирчид:
Эрэгтэй тамирчид
- 57 кг: Э.Бэхбаяр
- 61 кг: Т.Түвшинтулга
- 65 кг: Т.Тулга
- 70 кг: Б.Батмагнай
- 74 кг: Э.Бямбадорж
- 79 кг: Б.Бат-Эрдэнэ
- 86кг: Г.Ганхуяг
- 92 кг: Д.Оргилох
- 97 кг: Ө.Батзул
- 125 кг: М.Лхагвагэрэл
Осло-2021 чөлөөт бөхийн ДАШТ аравдугаар сарын 2-ноос 10-ны өдрүүдэд болно.
Эмэгтэй тамирчид
- 50 кг: Д.Отгонжаргал
- 53 кг: Б.Болортуяа
- 55 кг: Э.Сумъяа
- 57 кг: Э.Даваачимэг
- 59 кг: Б.Шоовдор
- 62 кг: Э.Гантуяа
- 65 кг: Т.Энхжин
- 68 кг: Э.Дэлгэрмаа
- 72 кг: Э.Даваанасан
- 76 кг: Н.Загардулам