Коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20,789 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Тэдний 4,384 нь хүүхэд, 1,607 нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.
Түүнчлэн ковидоор хөнгөн өвчилсөн 11,378 иргэн эмнэлэгт хэвтсэн нь уг өвчнөөр эмчлүүлж буй хүмүүсийн 54.7 хувийг эзэлж байна.
Эмнэлгийн орнуудын ачаалал нэмэгдэж, ор хүрэлцэхгүй, цаашид ор дэлгэсэн ч хүний нөөцийн дутагдалд орно хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн. Тэрбээр өчигдөр "Халдвар авсан иргэдээ биеийн байдлаар нь эрэмбэлэн ангилалтыг нарийн зохион байгуулах тушаал гарсан. Өчигдөр л гэхэд нэн хүнд 200 хүн эмнэлэгт хэвтэж чадахгүй байсныг эмнэлгүүд рүү татаж авсан. Энэ мэтээр эрмбэлэлтийг хийж, нэн шаардлагатай эмнэлгийн тусламж авах хүмүүсээ татаж ажиллана. Үүнд
- Жирэмсэн
- Хүүхэд
- Архаг суурь өвчтэй
- 60-аас дээш насны иргэдээ эмнэлэгт авна" гэсэн юм.