Улсын Онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр Төрийн ордонд хуралдсан. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар албаныхан мэдээлэл хийж байна.
Өнөөдрийн хурлаар цаашдаа авч хэрэгжүүлэх асуудлуудын талаар шийдвэр гаргажээ. Үүнд,
- Сургууль цэцэрлэг эхэлсэн үед цар тахалтай зэрэгцээд томуугийн улиралд хэрхэн ажиллах
- Орон нутгууд дахь өвөлжилтийн бэлтгэл ажил
- ЭМ-ийн салбарт цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг намрын чуулганаар хэлэлцүүлэх болон бусад цаг үеийн нөхцөл байдлын талаар шийдвэрийн талаар хэлэлцсэн байна.
Түүнчлэн, Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр 2015 онд ашиглалтад орсон 100 гаруй тэрбум төгрөгийн цогцолбор, 50 өрхийн орон сууц үнэ төлбөргүй шилжсэнийг улсын өмчид буцаан авахаар болсон. Алтанбулаг боомтоор орж гарах ачаа тээврийн хөдөлгөөнийг эрчимжүүлэх, орны хүрэлцээ тааруу байгаатай холбоотойгоор тодорхой шийдвэрийг гаргажээ.
Гарсан шийдвэрийн талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү танилцууллаа. Тэрбээр "Эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг үндэслэн коронавируст халдварын оргил үеийн хугацаанд битүү орчинд амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй буюу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-н хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байхаар шийдвэрлэлээ" гэв.