Жил гаруйн өмнө “Positive Mоngolians”-ын хосууд болох Д.Түвшинтөгс, Э.Дөлгөөн нар "Хаппи Фловерс" компанийн хууль бус үйлдлүүдийн талаар болон тэдний хүүхэд асрагч нарын тухай хэвлэлийн бага хурал хийж байв. Энэ асуудлын хүрээнд хяналт шалгалтын байгууллагууд ажиллаж, шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, Д.Түвшинтөгс, Э.Дөлгөөн нарын хүүхэд нь хохирсон болохыг шүүх тогтоосон байна.
Мөн "Хаппи Фловерс" компанид Монгол улсын татварын тухай хуулийг зөрчин их хэмжээний орлогоо нуун дарагдуулсан үндэслэлээр торгууль ногдуулжээ. Үүнээс гадна ажилчдынхаа цалинг олгоогүй асуудал нь ч шүүхээр шийдэгдэн, ажилчиддаа цалинг нь олгох ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарсан байна.
Мөн "Хаппи Фловерс" компанийн ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШӨХТГ шалган дараах шаардлагыг хүргүүлжээ.
Үүнээс дурьдвал, 10 иргэдийн гомдлоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шаардлага /ШӨХТГ:
- Хүүхэд асрах үйлчилгээ эрхлэх хууль зүйн үндэслэлгүй.
- Ажилчидтай байгуулсан гэрээ хуулийн шаардлага хангаагүй,
- Хэрэглэгчиддээ гэрээний дагуу ажил үйлчилгээ үзүүлээгүй
- Хүүхэд асрах үйлчилгээ эрхлэх талаар компанийн дүрмэндээ өөрчлөлт оруулах зэргийг шаардсан байна.
Хэрэв хугацаатай албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын хүрээнд холбогдох арга хэмжээг авах юм байна.