АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын дарга О.Цогтгэрэл
"2021 оны арваннэгдүгээр сарын 5-н буюу Эзэн Чингис хааны төрсөн өдрөөр АН-ын Эв нэгдлийн эвлэрлийн их хурлыг зарлан хуралдуулья гэж бид шийдэж байна. Энэ хурал дээрх үйл явц тодорхой. АН цаасан болон цахим сонгуулиар хоёр дарга сонгогдсон олон мянган гишүүдийн саналыг авсан. Намын дүрмийн хүрээнд, Монгол Улсын хуулийн хүрээнд АН-ын Эв нэгдлийн хурлаар энэ хоёр даргын асуудлыг оруулаад шууд тэндээ санал хураагаад шийдье. Ялсан болоод ялагдсан нэг нь нөгөөдөө хүндэтгэлтэйгээр хандья гэдэг ийм л зарчмын зүйл"
АН-ын дарга асан Э.Бат-Үүл
"Монголын АН бол Монгол Улсын түүхэнд алтан үсгээр бичигдэх ёстой нам юм. Өнөөдөр АН-ын түүхэнд гайхалтай, супер үйл ядал болж байна. Би үнэндээ цочирдож, хоёр залуу удирдагчаараа бахархаад хэлэх үгээ ч олж чадахгүй байна. Би энэ сайхан цаг мөчийг ашиглаад энгэр дээрх “Баатар”-ын тэмдэгээ эзэнд нь өгье. Би АН-даа өгье. Би АН-ынхаа туг дээр зүүж өгье гэж шийдсэн юм.
Та хоёрт энэ зарлиг, тэмдгийн зүүлтийг гардуулья, зэрэг аваарай. Баярлалаа.
Хамгийн сайн сайхныг хүсэж байна. 2024 онд АН-ын ялалтад хүргээрэй. Ард түмэн хүлээж байгаа гэдгийгм хэлэхийг хүсэж байна. Ц.Элбэгдорж, Х.Баттулгад хандан намдаа ирээч ээ гэж уриалж байна. Н.Алтанхуяг, С.Эрдэнэд хандан намдаа ирээч ээ гэж уриалж байна. М.Энхсайхан, Р.Гончигдоржийг намдаа ирээч ээ гэж уриалж байна. Би өнөөдөр намаа бүрэн бүтэн болгохын туд бүгдээрээ хуран цуглаач ээ, хүчээ нэгтгээч ээ гэж уриалж байна" гэлээ.