ХБНГУ-ын Бундестагийн сонгуульд Ангела Меркелийн Христийн ардчилсан нам нийт сонгогчдын 24.1 хувийн санал авсан бол Социал-демократ нам 26 хувь, тэдний араас Ногоон нам нийт сонгогчдын 14.5 хувийн санал авлаа. Харин бусад нам эвслүүд үлдсэн сонгогчдын саналыг авсан байна. Хэдийгээр энэ дүн урьдчилсан хэдий ч саналын тоо бараг өөрчлөгдөхгүй гэдгийг хэвлэлүүд онцоллоо.
Одоогийн байдлаар ХБНГУ-ын сонгуулийн 299 тойргийн бүхий л саналыг тоолсон гэдгийг тус улсын сонгуулийн ерөнхий хороо мэдээллээ. Энэхүү сонгууль Ангела Меркел 16 жил тус улсыг удирдсаны дараа болж байгаа гэдгээрээ онцлогтой.Сонгуулийн дараа Европын холбооны хамгийн том эдийн засагтай тус улсын улс төрийн чиг баримжаа өөрчлөгдөх магадлалтай гэж ажиглагчид үзэж байна.
Социал демократ намын хувьд одоо шинэ засгийн газраа нэг сарын дотор байгуулах ёстой. Үүнд шинэ Канцлер багтаж байгаа юм. ХБНГУ-ын хуульд парламентийн сонгуульд ялсан намын дарга нь Канцлер болох ёстой бөгөөд энэ хуулиараа тус намын лидер Олаф Шолц канцлер болохоор байна. Түүний хувьд одоогоор ХБНГУ-ын дэд канцлерийн албыг хашдаг ба сангийн сайдаар ажиллаж байна.
1958 онд төрсөн 63 настай ОлафШолц нь Хамбургийн их сургуулийг хуулийн чиглэлээр төгсөж, 1998 онд анх Бундестагт сонгогдож байсан түүхтэй.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/09/26/europe/germany-election-results-polls-2021-grm-intl/index.html