Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 29 настай, эрэгтэй Н гэгч нь мотоциклоо унаж гэрээсээ гараад сураггүй алга болсон.
Тус хэрэгт алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг цагдаагийн алба хаагчид онцгой байдлын эрэн хайх, аврах ангитай хамтран ажиллах явцад энэ сарын 24-ны өдөр буюу эрлийн 16 дахь өдөрт алга болсон иргэн Н гэгч нь нэгэн хиймэл нуурнаас урьдчилсан байдлаар гаднын нөлөөтэй нас барсан байдалтай олдсон байна.
Дундговь аймаг дахь Цагдаагийн газраас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэх чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, уг хэргийг тус аймгийн харьяат Б, М нар нь бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Тиймээс, Б, М нарт цагдан хорих таслан сэргийлэх хойшлуулшгүй арга хэмжээ авч, мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.