Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудад АИ-92 болон АИ-95 бензиний үнэ өсөөд байна гэж хүмүүс мэдээлсэн. Энэ талаар Ашигт Малтмал, Газрын Тосны орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Шатахууны үнэ өсөхгүй. АИ-92-ын үнэ өсөх нөхцөл байхгүй. Нөхцөл байдлыг далимдуулж олон нийтийг төөрөгдүүлэх мэдээлэл түгээж байж магадгүй" гэв.
"Петровис" компани АИ-92 шатахуунаа 2050 төгрөгөөр хэвийн худалдаалж байна. Мөн Шунхлай, МТ зэрэг ШТС-ууд үнэ нэмээгүй хэвийн худалдааж байгаа талаар эх сурвалжууд хэллээ.