Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын болон суурин цэгүүд ажиллахгүй, маргаашаас төлөвлөлтийн дагуу ажиллах юм байна. Харин шинжилгээний явуулын гурав, суурин гурван цэг 09:00-12:00 цагийн хооронд тус тус ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр (2021.09.25) Covid-19-ийн эсрэг вакцины эхний тунд 38, хоёр дахь тунд 152, гурав дахь тунд 684, нийт 874 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 74.5 хувь, хоёр дахь тунгийн хамралт 70.6 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2894 (24.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66399 (77.2 хувь), 16-17 насны 26147 (77.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.
Шинжилгээний цэгийн байршлыг танилцуулъя: