Хятадын үл хөдлөх хөрөнгийн томоохон салбарын нэгдэл Evergrande пүрэв гарагт чухал сорилттой тулгарав. Тэд Бонд эзэмшигчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадах уу, эсвэл анхааруулж байсан эрсдэлээ хүлээх үү? Evergrande долларын үнэт цаасны 83.5 сая долларын хүү төлөх ёстой байсан гэж Refinitiv мэдээлэв. Компани ийм төлбөр хийсэн эсэх нь тодорхойгүй, Хонконг дахь арилжаа хаагдахад ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Хөрөнгө оруулагчид аль хэдийнээ хятадын хамгийн том хөгжүүлэгчдийн нэг нь нурж, дэлхийн хоёр дахь том эдийн засгийг цочирдуулж болзошгүй гэдэг эрсдэлээс эмээж байна. Мөн пүрэв гарагт бондын хүү төлөх ёстой байсан. Энэ төлбөрийн талаар бонд эзэмшигчидтэй аль хэдийн тохиролцсон байсан гэж лхагва гарагт хөрөнгийн биржээс мэдээлжээ.
Энэхүү мэдэгдлийн дараа Хонконгийн хөрөнгийн зах зээл дахин нээгдсэнтэй холбогдуулан пүрэв гарагт Evergrande -ийн хувьцааны ханш 32 хувиар өсчээ. Тодруулбал, нээгдсэн өдрөө л 18 хувиар өссөн байна. Өргөн цар хүрээтэй Hang Seng Index (HSI) нь түүнийг даган 1.2 хувийн өсөлттэй хаагджээ.
Хятадын эдийн засгийн ахлах эдийн засагч Жулиан Эванс-Притчард хэлэхдээ "Өчигдрийн мэдээний дараа сэтгэл санаа илүү дээр болсон. Гэхдээ оффшор бүс дэх бондын төлөлтийн төлөв байдал "тодорхойгүй" хэвээр байгаа. Эвергранд нь "Асуудлаа шийдвэрлэхэд хол байна" гэж тэр нэмж хэлэв. "Бид Эвергранд дахин унахыг харах болно. Өнөөдөр нэг удаа зайлсхийсэн ч гэсэн засгийн газар арга хэмжээ авахгүй бол байдал сайжрахгүй гэж Эванс-Притчард хэлэв.
Эх сурвалж: CNN