Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацтайбайгуулсан Компакт гэрээний хүрээнд “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, СКАДА систем суурилуулах” ажлын ерөнхий гүйцэтгэгчээрБНТУ-ынМАPA group шалгарч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тэгвэл ерөнхий гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс барилгын бүтээн байгуулалтын гүйцэтгэлийн ажилд зориуланГоломт банк БНТУ-ын T.C. Ziraat Bankasi A.S. банктай хамтран “Ногоон баталгаа” гаргалаа.
Ногоон баталгаа гэдэг нь олон улсын болон дотоодын банкнууд хамтран байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах онцгой ач холбогдолтой төслүүдийг дэмжиж,хамгийн бага өртгөөр гаргадагбанкны нэг төрлийн баталгаа юм. Голомт банк 2021 онд нийт 85 тэрбум төгрөгийн ногоон баталгаа гаргаад байна.
Улаанбаатар хотын хүн амын тоо эрс нэмэгдсэн боловч усны хангамж хэвээр байгаа нь цэвэр усны хомсдол үүсэх эрсдэлтэй нөхцөлийг бүрдүүлж байна. Мянганы сорилтын Компакт гэрээ нь энэхүү байгалийн хязгаарлагдмал нөөцийг хадгалахад шаардлагатай дэд бүтцийг бий болгож, ус хангамжийн үйлдвэрлэлийн чадамжийг нэмэгдүүлж, бохирдол усыг дахин боловсруулах цогц хөтөлбөрийг ирэх 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрашиглалтад орсноор Биокомбинат, Шувуун фабрикт шинээр барьж байгуулах газрын дорх усны хоёр шинэ эх үүсвэрээс хоногт 140 мянга, жилд 50 сая хүртэл метр куб усыг авч цэвэршүүлэн, нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ. Ингэснээр усны салбарын урт хугацаатай, тогтвортой бодлогыг дэмжиж,Улаанбаатар хотын усны хангамжийн нийлүүлэлтийг 80 гаруй хувиар нэмэгдүүлнэ.