Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар ээлжит мэдээлэл хийж байна.
Энэ үеэр эмнэлгийн ор дэлгэх асуудлыг яамны хэмжээнд болон Засгийн газрын түвшинд ярьж эсэх, энэ асуудлыг ямар хэмжээнд зохицуулья гэдэг үүднээс санал оруулж байгаа талаар асуусан сэтгүүлчийн асуултад ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Ор дэлгэх гэдэг дээр та бүхэн маш сайн ойлгоорой. Нөгөө орон дээр нь ажиллах эмч, мэргэжилтнүүд байхгүй гэдэг дээр маш том болгоомжлол байгаа юм. Яагаад гэхээр эмч нарыг нэг өдөр бэлдэхгүй. Маш удаан хугацаанд бэлддэг. Өнөөдөр манайд байгаа эмч нар таазнаасаа хэтэрсэн, ачаалалтайгаар эмнэлгүүд ажиллаж байгаа. Тодорхой хэмжээнд орон нутгууд хүсэлт ирүүлээд ор дэлгэх ажил хийгдэж байна" гэдэг тайлбарыг өглөө.