Өөрийн арьсанд тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн сонгоно гэдэг амаргүй асуудал. Иймээс арьс арчилгааны талаарх үнэн зөв мэдээллийг инстаграм хаягаараа дамжуулан хүргэдэг Монголын анхны гоо сайхны и-коммерс платформыг үүсгэн байгуулсан Beauty tech компанийг онцолж байна. Арьс арчилгаа гэж чухам юу вэ? арьс арчилгааны асуудалд бидний зайлшгүй мэдэх ёстой зүйлсийн талаар дижитал, сошиал медиа хариуцсан маркетингийн мэргэжилтэн А.Юмчигмаатай ярилцлаа.
Танайх хэзээнээс эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Яагаад Гоо сайхны чиглэл рүү орох болсон вэ?
Бидний анзаарснаар дийлэнх хүмүүс гоо сайхны бүтээгдэхүүний худалдан авалтдаа байнга санаа нь зовниж бүтээгдэхүүн нь хулхи, дамласан үнэ эсэхэд эргэлзээтэй байгааг олж харсан. Тиймээс энэ бүгдийг цэгцлэх эрмэлзэлтэй анх 2016 онд энэ бизнес рүү орсон. Манай “Beauty tech” компани хүмүүсийг худалдан авалтдаа сэтгэл хангалуун байгаасай гэж бодоод, гол зорилгоо болгон Монголдоо анхны гоо сайхны и-коммерс платформыг үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл зорилгодоо үнэнч ажиллаж байна.
Арьс арчилгаа гэхээр тухайн хүнээсээ хамаарч янз бүрээр л ойлгодог байх. Гэхдээ үүнийг арьс арчилгаа гэнэ гэж томьёолж хэлбэл юу гэж тодорхойлох вэ?
Арьс арчилгаа гэхээр хүмүүс цаг, мөнгө үрсэн нэг л нүсэр, маягийн зүйл гэж ойлгодог. Бидний ойр орчимд “Би ёстой арьсаа арчилдаггүй” гэж ярих дор хаяж нэг хүн заавал байдаг. Гэхдээ та арьсаа таталдах мэдрэмж төрөх үед нь тос түрхэж, бохирдсон үед нь угааж цэвэрлэж байна гэдэг нь өөрөө арьсаа арчилж буй хэлбэр юм. Энгийнээр хэлбэл та арьс тань хэвийн биш болох үед ямар нэгэн хариу арга хэмжээ авч байна гэдэг нь өөрөө арьс арчилгаа гэж ойлгож болно.
Сэрүүний улирал ойртож буй энэ үед эрэгтэй, эмэгтэй гэлтгүй арьсаа арчлах шаардлагатай юу? Ямар бүтээгдэхүүн хэрэглэх нь илүү тохиромжтой байдаг вэ?
Сэрүүний улиралд бүх хүний арьс хэвийн үеэсээ илүү ихээр хуурайшдаг. Иймд өдөр тутамд хэрэглэдэг чийгшүүлэх бүтээгдэхүүнээ нэмэх, эсвэл бүтцийг нь арай илүү өтгөн байхаар сонгож болно. Эрэгтэй, эмэгтэй хүний арьсанд багахан л ялгаа байдаг. Гэхдээ энэ нь тусдаа орц найрлагатай, эрс ялгаатай бүтээгдэхүүн хэрэглэх шалтгаан болохгүй. Эрэгтэй арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд зах зээлд их байдаг ч энэ нь ихэнхдээ олон үйлчилгээг нэг дор багтаасан, хөнгөн бүтэцтэй, наалдамхай бус байх зэрэг эрэгтэй хүний үнэр, мэдрэмжид түлхүү тааруулсан байдгаараа л ялгаатай.
Хэдэн наснаас эхлэн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж эхлэхэд тохиромжтой байдаг вэ?
Арьс арчилгаанд нас заах боломжгүй. Нялх хүүхдийн арьсыг тосолж, нарнаас хамгаална. Өсвөр насныхан насны онцлогоос болж үүсэх батга, тослогжилтоос сэргийлэх бол өндөр настнууд наслалтын нөлөөнөөс болж үүсдэг толбыг багасгах зэргээр үе болгонд өөрсдийн хэмжээнд арьсны асуудал байдаг. Тэгэхээр арьс хэзээ хамгийн сайхан байна тэр үеэсээ л урьдчилсан сэргийлэх, хамгаалах арчилгааг эхэлнэ.
Танай инстаграм хаягийн хувьд бараа үйлчилгээнээс илүүтэй бараг өдөр бүр оруулдаг асуулт, хэрэгцээт мэдээлэл бүхий постуудыг харах гэж хүмүүс их ордог юм шиг санагддаг. Энэ бол өөрөө нэг төрлийн маркетинг шүү дээ ?
Манай маркетингийн арга барил бол асуудлыг шийдэх гэсэн концепцтой. Бид инстаграм хаягаа хөтлөхдөө хэзээ ч followers, их хэмжээний like-нд ач холбогдол өгдөггүй, тиймдээ ч бид олны танилуудтай хамтран ажиллаад байдаггүй. Шууд бүтээгдэхүүн санал болгохоос илүүтэйгээр бид хэрэглэгчдийн асуудлыг шийдэж өгөх зорилготойгоор контентуудаа бэлтгэдэг. Ингэснээр хэрэглэгчдийг бүтээгдэхүүнээ хаанаас ч авахад илүү ухаалгаар сонголтоо хийхэд нь тусалдаг болов уу гэж хардаг. Мөн инстаграм өөрөө улам ухаалаг болсоор л байна. Иймд бид алгоритмаа тооцож илүү ухаалгаар яг хэрэгтэй хүнд нь хүрч хөтлөхөд гол анхаарлаа хандуулдаг. Бидний маркетингийн арга барил бусдыг ч уриалж, салбараа илүү хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаад баяртай байдаг.
Тэгэхээр маркетингаа хэрхэн боловсруулдаг вэ?
Контент бэлтгэх агуулгын хүрээнд бид сар бүрийн контент, маркетингийн ажлуудаа хамгийн багадаа 1-2 сарын өмнөөс төлөвлөж, бэлтгэсэн байдаг. Ингэснээр замбараагүй мэдээлэл оруулах, хэрэглэгчдийг төөрөгдүүлэхээс сэргийлнэ. Жишээлбэл, өнгөрсөн 5-р сард бид #SUNSAFE компанит ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Хэрэглэгчдийг нарны тосыг энгийн л нэг гоо сайхны бүтээгдэхүүн гэж битгий хараасай, эрүүл мэндийн хувьд чухал үүрэгтэй шүү гэдгийг ойлгоосой гэсний үндсэн дээр бүтэн сарын турш арьсны хавдрын тухай мэдээллүүдийг Арьсны өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүдтэй хамтран хүргэсэн. Энэ мэтчилэн тодорхой зорилгын дор мэдээллээ бэлтгэдэг. Мөн хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүй гэдэг утгаараа контент бүрдээ өөрсдийн брэндийн өнгө төрх болон компанийн үнэт зүйлээ шингээж боловсруулдаг. Мэдээж тухайн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор өөрчлөлт оруулах тохиолдол олон гарна. Гэхдээ бага хэмжээний өөрчлөлт оруулах нь бүх зүйлсээ шинээр ахин эхлэхээс илүү хялбар байдаг.
Эдгээр гоо сайхны талаарх мэдээллүүдийг мэргэжлийн хүмүүс бэлтгэн хүргэдэг үү?
Манай компанийн контент бэлтгэх багийнхан өөрсдийн гаргаж буй мэдээллээ бэлтгэхдээ үргэлж баталгаат эх үүсвэртэй байхыг эрмэлздэг. Үүнд, арьс арчилгааны мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллага, олон улсын байгууллагын албан ёсны хуудсанд тэгээд мэдээж бидний төлөөлөн ажиллаж буй брэндүүдийн контентын багийнхан багтана. Ийм олон хүмүүс нэгдэж бэлтгэдэг учраас бидний бэлдсэн мэдээлэл хүмүүст илүү сайн хүрдэг байх.
Зөвхөн мэдээлэл оруулахаас гадна өөр ямар маркетингийн арга хэрэглэдэг вэ?
Инстаграм сторигоор хэрэглэгчидтэйгээ шууд харилцах боломжийг бий болгож, мөн мэдээллийг илүү зургаатайгаар авах тал дээр анхаарч олон төрлийн quiz явуулдаг. Мөн хэрэглэгчдээ уйдаахгүйн үүднээс өөрсдийн AR болон филтер гэх мэт шинэлэг үйлчилгээг байнга нэвтрүүлэн ажилладаг.
Яагаад заавал арьсаа арчлах ёстой вэ?
Арьс өөрөө хүний биеийн хамгийн том талбайг хамардаг эрхтэн. Биеийн нэг хэсэг гэдэг талаас нь харвал арьсааа арчлах нь өөрөө эрүүл мэндээ хамгаалах нэг хэлбэр. Харин гоо сайхан талаасаа бол хүний өөртөө итгэх итгэл, үнэлэмжид шууд нөлөөтэй зүйл юм. Бүх хүүхэд эхээс төрөхдөө хамгийн булбарай, тансаг арьстай төрдөг. Харин үүнийгээ хамгийн боломжит урт хугацаанд хадгалахад туслах нэг чухал арга нь арьс арчилгаа юм.
Манайх шиг дөрвөн улиралтай хэт халдаг эсвэл хүйтэн сэрүүний улиралтай газар эмэгтэйчүүдийн арьс харьцангуй их арчилгаа шаарддаг. Тэгэхээр улирал бүрд тааруулж бүтээгдэхүүнээ сонгон арьс арчилгаагаа хийж нь зөв үү?
Улирал өөрчлөгдөхөд бидний өдөр тутмын амьдралын хэв маяг бүхэлдээ өөрчлөгдөж байдаг. Хамгийн наад зах нь дулаан ороход нимгэн хувцсандаа шилждэг шүү дээ. Тэр байтугай, бидний зан араншин ч хувирдаг. Үүнтэй адил арьсны төрөл, байдал ч дагаж өөрчлөгддөг. Иймд өөрийнхөө арьсыг яаж хувирч буйг ажиглаад тухайн асуудалд нь тохируулж арчилгаагаа ч мөн шинэчлэх шаардлагатай.
Танайх БНСУ-ын 20 гаруй төрлийн брендийн Монгол дахь албан ёсны эрхтэй борлуулагч. Эдгээр брэндүүдийг яаж сонгож авдаг вэ?
Бид анх үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ л бизнесийнхээ үндсэн зарчмыг тогтоож одоог хүртэл түүнийгээ баримтлан, илүү сайжруулахаар хичээж ажиллаж байна. Хамгийн чухал нь бүтээгдэхүүнүүдийн орц найрлага нь баталгаатай юу, хэрэглэгчдэд хор нөлөө байх уу, сав баглаа боодол нь дахин боловсруулалтад орох боломжтой эсэх, хамгийн гол нь манай хэрэглэгчдийн түгээмэл тулгардаг асуудлыг шийдэж чадахуйц бүтээгдэхүүн байгаа юу гэх зэрэг нөхцөлүүд дээр үндэслэж сонгодог.
Эмэгтэйчүүдийн өөрсдөө ч мэдэлгүй санаандгүй эсвэл мэдлэггүйгээсээ болж арьсаа гэмтээдэг зүйл вэ?
Олон хүн ам дамжаад ярихаар зарим зүйлс үнэн юм шиг болдог шүү дээ. Арьс арчилгаанд ч мөн адил ам дамжин ярьж шуурдаг бодит биш аргууд байдаг. Энэ дундаас хамгийн энгийн боловч түгээмэл гардаг алдаа нь, нүүрээ цэвэрлэхгүй байх. Будаагүй юм чинь, гэрээс гараагүй юм чинь, эсвэл ядарсан гэдэгт шалтгаанаар нүүрээ цэвэрлэхгүй байх нь арьсны олон асуудлын үндэс суурь юм.
Эмзэг арьстай бүсгүйчүүд сүүлдээ бүр арьсаа байнга арчлаад дээрдэхгүй болохоор нь тэр чигт нь хаячихдаг тэгээд дахиад л стрестдэг гэх мэт асуудал ихээр ярьдаг. Ийм үед яах ёстой вэ?
Бүх зүйл болохгүй юм шиг болох үед хамгийн энгийн арчилгаа руугаа буцаад ороорой гэж зөвлөнө. Нэг асуудлаа шийдэх улайрч байгаад өөр олон асуудал үүсгэж явсаар сүүлдээ бууж өгөх үе гардаг шүү дээ. Яг иймд үед арьс арчилгааны үндсэн суурь болох “Цэвэрлэгээ + Чийгшүүлэлт + Хамгаалалт” гэсэн дарааллаар арьсаа арчилна. Арьс хэвийн, эрүүл биш байхад хэзээ ч идэвхтэй орц найрлага нэмэх гэж яарах хэрэггүй.
Монголд гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг маш олон хувь хүн, дэлгүүр, байгууллагууд байдаг. Танайх эдгээр газруудаас хэрхэн ялгардаг вэ?
Beauty Secrets эдгээр олон брэндүүдийг Монголд төлөөлж байгаагийн хувьд яг л өөрийн үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүн адил хүнд хүргэж, эргээд хариуцлагаа хүлээдгээрээ бусад газруудаас ялгардаг гэж бид итгэдэг. Албан ёсны эрхтэй ажиллах эсвэл албан ёсны эрхтэй дэлгүүрээс нь худалдаж аваад Монгол руу авчирч борлуулах хоёр эрс ялгаатай. Үүнд тээвэрлэлтийн нөхцөл, гааль татвар, мэргэжлийн хяналт гээд олон асуудал хөндөгдөнө. Наад зах нь таны авсан бүтээгдэхүүн харшлаад, эмчийн бичгээ аваад очиход тухайн хувь хүн, онлайн дэлгүүрүүд таны барааг буцааж, төлбөрийг барагдуулах уу? гээд бодоод үзэх хэрэгтэй. Үүнтэй холбоотой хамгийн ойрын жишээ гэвэл өнгөрсөн тавдугаар сард БНСУ-ын томоохон үйлдвэрүүдэд үйлдвэрлэгддэг нарны тоснуудын хамгаалалтын хэмжээ шошго дээрх хэмжээнээс бага байсан тухай олон улс даяар асуудал үүссэн. Манай хамтран ажилладаг Dear, Klairs брэндийн зүгээс BeautySecrets-ээс нарны тос худалдан авсан, буцаалтын шаардлага хангасан бүх хүнд нарны тосны буцаан олголт болох нийт 25,000$-ын буцаалтыг барагдуулж дуусгасан. 2019 оны 7 сард тухайн брэндийн нарны тосыг худалдан авч байсан хүн ч энэ буцаалтад хамрагдсан.
Та бүхний цаашдын зөвлөгөө, төлөвлөж буй зорилго юу вэ?
Манай маркетингийн баг одоогоор тавуулаа ажиллаж байна. Бид цаашид улам илүү нарийвчилсан технологи дээр суурилж ажиллах болно.