ОХУ-д болж буй Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын дөрвөн тамирчин хүрэл медалийн төлөө тулалдсанаас гурав нь ялж, хүрэл медалийн болзол хангаад байна. Үүнд "Алдар" спорт хорооны тамирчин Т.Болортуул болон Х.Энх-Амар нар хосоороо хүрэл медалийн болзол хангажээ.
Эмэгтэйчүүдийн -57кг жинд Т.Болортуул Кенийн боксчинг ялж хүрэл медалийн болзол хангасан бол эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Х.Энхмандах Азербайжаны боксчинг, 56 кг-ын жинд Х.Энх-Амар Замбийн боксчинг ялж тус, тус хүрэл медалийн болзол хангаж мөнгөн медалийн төлөөх тулаан хийхээр болсон.
ОХУ-ын нийслэл Москва хотноо Дэлхийн армийн 58 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээнд 36 орны 231 тамирчин 10 жинд хүчээ сорин өрсөлдөж байна. Манай улсаас 5 эрэгтэй, 3 эмэгтэй тамирчин, 2 дасгалжуулагч оролцож байна.