ОХУ-ын "Роснефть" компанитай хэлэлцээ хийхээр гэж манай баг бүрэлдэхүүн ОХУ-ыг зорьсон. Уг уулзалт амжилттай болж есдүгээр сард 1500 тонн АИ92 бензин, ирэх сард 44 мянган тонн АИ92 бензин авахаар боллоо. Мөн энэ сард ачигдаагүй байсан 10 мянган тонн АИ92 бензиныг тус тус авахаар хэлэлцээр хийжээ.
Энэхүү хэлэлцээрт манай улсын талаас УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр, АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Н.Энхцогт, Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбооны тэргүүн "Шунхлай" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран, Монголын нефть хийн Үндэсний ассоциацын тэргүүн, "Магнай Трейд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтан-Очир нар оролцжээ.
Мөн шатахуун импортлогч компаниудын төлөөллүүд болох"Петровис Ойл" ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Содбилэг,"Содмонгол Групп" ХХК-ийн тээвэр ложистик хариуцсан захирал Н.Ангар,"Тэс Петролиум" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Майдар, "НИК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат, "Лекс Ойл" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Индра, болон "Роснефть Монголия" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбаатар нар уг хэлэлцээрт оролцсон байна.