Олон улсын дохионы хэлний өдөрт зориулсан “Өөдлөн дэвжсэн сонсголгүй олон нийтийг алдаршуулья” тайван жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.
“Сонсголгүйн боловсрол” ТББ-ын тэргүүн А.Баасанжав
"Монголд Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо гээд ТББ байдаг. Манайх “Сонсголгүйн боловсрол” ТББ. Хоёр ТББ хамтраад дохионы хэлний хэлмэрч, орчуулагч бэлтгэх сургалтыг манай байгууллага хариуцаж өнөөдрийн байдлаар хийж байгаа. Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдыг бэлтгэх ажлыг сонсголгүй багш, сурган хүмүүжүүлэгчид бид өөрсдөө хариуцаж бэлтгэх нь зөв. Яагаад гэхээр бидний эх хэл учраас. Монголд дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын сургалтыг манай байгууллага хариуцаж байгаа. Төр засаг, үндэсний хэмжээнд хөтөлбөр бэлтгэгдэж байгаа зүйл одоогоор байхгүй. Учир нь дохионы хэл бол сонсголгүй иргэдийн албан ёсны эх хэл нь мөн гэсэн хуулийн зүйл заалт нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд тусгагдсан ч түүнтэй холбогдох салбар, салбарын журам, дүрмүүд нь боловсруулагдаагүй байгаа учраас өнөөдөр энэ ажил төрийн хэмжээнд бэлтгэгдэхгүй байгаа.
Дохины хэлний хэлмэрч, орчуулагчдын хүртээмжийн бодит нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд бүх сонсголгүй иргэдэд хүртээмжгүй байна уу гэвэл үгүй.
Яагаад гэхээр өнөөдөр эмнэлгийн үүдээр ороход л харилцааны саад бэрхшээл үүсдэг. Бичгийн хэлээр хүртэл тухайн эмч, ажилтантай холбогдох гэхэд маш олон хүмүүс өөрсдийн харилцааны саад бэрхшээл болон бичгийн хэлээр ойлголцохгүйгээсээ болоод эрүүл мэндээрээ хохирсон олон сонсголгүй иргэд байдаг.
Миний хувьд ч гэсэн би тухайн хохирогчдын нэг нь. Энэ юу вэ гэж асуухаар эмч энэ дээр байгаа гээд жорын цаасыг заагаад л орхидог.
Хоолны дэглэм болон тухайн эмчилгээг хэрхэн хийж, гам барих тал дээр мэдээлэл авч чадахгүй биеэ муутгасан тохиолдол ч байдаг. Цагдаа гээд салбар салбарын хэлмэрч, орчуулагчдын асуудал бол онцлон анхаарах ёстой, төр үүнд арга хэмжээ авах ёстой хэрэгтэй" гэв.