Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, тус намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир "АН-ын зүгээс Ерөнхий сайдад хандан дараах шаардлагыг хүргүүлж байна.
- Шатахууны зах зээлийн үнэ болон импортыг бүрэн чөлөөлөх,
- Хоёр хөршид томилогдсон мэргэжлийн бус Элчин сайд нарыг нэн даруй эгүүлэн татах,
- Андлалын хөшөө, усан оргилуур гэх мэт үр ашиггүй хөрөнгө оруулалт нэртэй луйврыг зогсоох,
- Ёс зүйгүй үйлдэл гаргасан нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох.
Эдгээр шаардлагыг хүлээн авч, аравдугаар сарын 1-н гэхэд хариу өгөхгүй бол Засгийн газрыг огцруулах бүх нийтийн эсэргүүцэл тэмцлийг улс орон даяар эхлүүлнэ гэдгийг анхааруулж байна.
Жагсаал цуглаан хийх эрхийг хууль хүчний байгууллагыг ашиглан удаа дараа таслан зогсоох явдлыг АН тэвчихгүй. Ямар ч үед ямар ч аргаар иргэдийн эрхийг хамгаалахаа үүгээр мэдэгдэж байна" гэв.