Засгийн газар шатахууны асуудлаар ээлжит бус хуралдаан өнөөдөр 15:30 цагт зарлажээ. Хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх юм байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор шатахуун импортлогчидтой даваа гарагт уулзсан. Өнгөрсөн долоо хоногт шатахуун түгээх станцууд АИ-92 шатахууныг 30 мянган төгрөгөөс дээш үнийн дүнд олгохгүй гэж байсан бол даваа гарагаас эхлэн ихэнх ШТС-ууд АИ-92 болон АИ-95 шатахууны нөөц багассан тул хязгаарлалт тогтоож, шатахуун авах гэсэн иргэдийн урт дараалал үүсээд буй.
Салбарын сайдын даваа гарагт өгсөн мэдээллээр шатахууны хангамж 5-7 хоногийн дараа тогтворжино гэсэн юм.
ШТС-ууд талон болон карттай хэрэглэгчид шатахуун олгож байгаа асуудлыг нэн даруй зогсоох шаардлагыг ШӨХТГ-аас хүргүүлсэн.