Digital Nation-ийг зөвшөөрсөн УОК, НОК залуусын “UB Quiz Night” шоуг цуцалжээ.
Энэ талаар тус шоуг зохион байгуулагч О.Мишээлээс тодрууллаа. Тэрээр “Сүүлийн таван жил пүрэв гараг болгон “UB Quiz Night” асуулт хариултын тэмцээнийг явуулж байна. Ковидийн хүндрэлийн улмаас нэг жил гаран энэхүү арга хэмжээ тасалдсан. Ресторануудын үйл ажиллагаагаа эргээд сэргээгээд түүнийг түшиглэн бид үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ингэхдээ УОК, НОК-ийн гаргасан журам, шийдвэрийн дагуу ресторанаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн халууныг шалгаад халдвар дэглэм дор үйл ажиллагаа явуулж байтал ийнхүү бидний арга хэмжээг цуцаллаа. Рестораныхаа 50 хувьд хүрэхгүй багтаамжид зохион байгуулж байсан арга хэмжээг хориглосон. Олон найз нар ресторандаа орлого ольё гэсэн арга хэмжээ зохион байгуулахаар хааж боож, цуцалж байгаа талаар хэлж байна. Арга хэмжээгээ цуцлуулахгүй гээд тэдний өдөөс нь тайлбар хэлэхээр тусгай зөвшөөрлийг нь цуцална гэдэг. Дарга нар энгийн ард түмэн хэзээ адилхан тэгш эрхтэй ажиллаж амьдрах бололцоотой болох вэ гэдгийг ойлгохгүй л байна. Дарга нар Digital Nation гээд олон хүнийг нэг дор цуглуулаад шоудаж болдог. Харин энгийн иргэд бид болдоггүй” хэмээх тайлбарыг өглөө.