Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 34 цэг 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Дархлаажуулалтын цэгүүдэд нийт 55 багийн 272 эмч, ажилтан ажиллаж, 4,012 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр
- I тунд 161,
- II тунд 462,
- нэмэлт сэргээх тунд 2,145 буюу нийт 2,768 иргэнийг дархлаажууллаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.5 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 15 хувь байна.
Мөн 2,886 жирэмсэн эх, 12-15 насны 66,099, 16-17 насны 26,044 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршил: