БНСУ-ын BTS хамтлаг аль хэдийн дэлхийн хамгийн алдартай хамтлагуудын нэг болжээ.
Тэд биллбоардын жагсаалтыг тэргүүлсэн хэдэн арван дуу гаргаж, олон сая үзэгчийн өмнө өөрсдийнхөө үзүүлбэрийг үзүүлж, олон арван амжилтыг эвдэж шинэ рекордуудыг тогтоосоор байна. Тэр ч байтугай дуу хөгжим энтэртайнмэнт салбарынхан тэднийг алдарт Beatles хамтлагтай зүйрлээд эхэлжээ.
Саяхан “Hyundai research” институтээс гаргасан нэгэн судалгаанд BTS хамтлаг БНСУ-ын эдийн засагт жилд ойролцоогоор 5 тэрбум доллар авчирдаг тухай онцолсон байна. Мөн тэдний сонсогчид нь тус улсын хоол болон кино, соёлыг ихээр сонирхож байгаа нь тус хамтлагийн гүйцэтгэж байгаа хамгийн чухал нөлөө гэжээ. Тэр дундаа BTS -ын загварын чиг хандлагыг дэлхий дахинаа даган дуурайж Солонгосын хувцас загварын салбарынхны эрэлт огцом өссөөр байна. Дэлхийн хэвлэлүүд тэднийг өнгөрсөн үеийн хамтлагуудаас хол илүү байгааг онцлов. Тэд олон нийтийн сүлжээнд маш идэвхтэй байдаг. Тус хамтлагийн жиргээ болон постууд өдөрт сая сая хүнд хүрсээр байна. Хамгийн сүүлд тэдний онлайн тоглолтын тасалбарыг 1,5 сая хүн худалдаж авчээ.
Эх сурвалж: npr.org