Өнгөрсөн долоо xоногт 92 гал түймрийн дуудлага иржээ
Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багт нүхэн жорлонд хүүхэд унасан тухай дуудлага өнгөрөгч есдүгээр сарын 21-ний өдрийн 16:30 цагт иржээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:33 цагт очиход нэг ой гурван сартай эрэгтэй Б нэг метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг иргэд гаргажээ. Хүүхдийн зүрхний хэм зогссон, амьсгалгүй байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар