Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 35 цэг 09:00-17:00 цагт ажиллана.
Эдгээрт 56 багийн 284 эмч, ажилтан ажиллаж, 4,896 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр
- I тунд 105,
- II тунд 417,
- нэмэлт сэргээх тунд 1,769 буюу нийт 2,291 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 14 хувь байна.
Мөн 2,875 жирэмсэн эх, 12-15 насны 65,941, 16-17 насны 25,981 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.