Удвал дент хүүхдийн шүдний эмнэлэг ISO9001/2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүллээ. Ингэснээр үйлчлүүлэгчдэд хэрэглэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар нь стандарт хэм хэмжээнээс сайн болж байгаа талаар Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Э.Номин-Эрдэнэ мэдээллээ.
ISO9001/2015 чанарын менежментийн тогтолцоо нь үйлчлүүлэгчийн мэдээллийг цахим системд бүртгэдэг. Энэ нь тухайн хүмүүстэй эргэх холбоог бий болгож, насан туршид нь урьдчилан сэргийлэх хяналт үзлэг хийх юм.
Удвал дент хүүхдийн шүдний эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Э.Номин-Эрдэнэ:
Бид үйлчлүүлэгчийн программ хангамжтай болж, дата мэдээлэл, эмчилгээний түүхүүдийг нь хадгалж байна. Үүний хүрээнд үйлчлүүлэгчдийг дууддаг Recall системийг программтайгаа холбоод өгсөн. Нэрсийн жагсаалтыг гарган өнөөдөр үзүүлсэн хүүхдийн амны хөндий бүрэн эрүүлжлээ. Дөрвөн сарын дараа үзье гээд хүүхдээ насных нь хувьд нэрээр нь жагсааж байгаа юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгч рүү утасдаад шүд цоорлоос өмнө, ломбо нь унаж уу, яаж гээд урьдчилан сэргийлэх арга хэмжээг ард иргэдэд илүү дөхөм болгож байгаа гэсэн үг.
Чанарын менежментийн тогтолцоо хэрэгжүүлсний нэг давуу тал нь манай бараа бүтээгдэхүүний материал. Жишээ нь ломбоны материал, ариутгалын бодис, шал угаадаг бодис ч чанартай байна гэсэн үг. Хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэе, ломбоо сайн тавья гэвэл сайн материал сонгох хэрэгтэй. Тэр сайн материал нь ямар байх вэ гэхээр урд нь харилцагч байгууллагаас сонгодог байсан бол одоо олон улсын стандарттай аюулгүй бараа бүтээгдэхүүнийг дистербютерээс болон харилцагч нараас мэдээллийг нь авч сонгоно гэсэн үг. Тэр аюулгүй эм тарианы материалыг хэрэглэснээр хүүхдэд болон үйлчлүүлэгч нарт илүү сайн, найдвартай эмчилгээ үзүүлэх юм.
Удвал дент хүүхдийн шүдний эмнэлгийн хүүхдийн нүүр, амны их эмч Э.Шүрэнцэцэг
"Эмнэлгийн үйл ажиллагаа бүх үйлчлүүлэгчдэд нээлттэй болсон. Ямар бүтээгдэхүүн үйлчилгээг та авахыг хүсэж байгаа вэ гэдгийг үйлчлүүлэгчдэд каталогоор үзүүлэх, дээрээс нь тухайн үйлчлүүлэгч орж ирээд өөрийн утасны дугаарыг хэлэхэд л үйлчлүүлэгчийн манай эмнэлгээр үзүүлсэн бүх үзлэгийн тайлан мэдээ нь бүгд байна.
Дараагийн хамгийн чухал давуу тал нь манай бүтээгдэхүүн, үйл ажиллагааны чанар хамгийн чухал. Иймд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ мэргэжлийн ур чадварыг байнга тогтмол дээшлүүлж байгаа. Тухайн үйлчлүүлэгчдэдээ заавар, сургалт, зөвлөгөө мэдээллийг тасралтгүй өгч байгаа. Шүд цоорлын өвчнийг бууруулахад бид бодитой хувь нэмэр оруулахын тулд үйлчлүүлэгчийг эргэн дуудах Recall системийг нэвтрүүлж байгаа нь үйлчлүүлэгчдэд маш их таалагдаж байгаа. Удвал дент эмнэлэг маань чанарын менежментийн тогтолцоо ISO 9001/2015-г нэвтрүүлсэн анхны Монголын хүүхдийн шүдний эмнэлэг болж байна".