Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүүлийн 24 цагт коронавируст халдвар 2543 тохиолдлоор нэмэгдэж, 4883 хүн эдгэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 1342 нь Улаанбаатар хотод, 1201 нь хөдөө орон нутагт бүртгэгдэв. Орон нутгаас Булган аймагт хамгиин их буюу 113 тохиолдол батлагджээ.
Улаанбаатар хот болон орон нутгийн эмнэлгүүдэд коронавируст халдварын улмаас 12 329 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс биеийн байдал хөнгөн 12 329, хүндэвтэр 6729, хүнд 1959, нэн хүнд оноштой 380 хүн байгаа аж. Халдвар аваад гэртээ эмчийн хяналтад байгаа 56 800 иргэн өрхийн эмчийн заавар, зөвлөмжийн дагуу эмчлүүлж байна.
Харамсалтай нь өнгөрсөн хоногт халдварын улмаас 41-80 насны 13 хүн нас барснаар манай улсад “Ковид-19”-ын шалтгаант нас баралт 1059 болсныг ЭМЯ мэдээлэв.