Өнгөрсөн долоо xоногт 75 гал түймрийн дуудлага бүртгэгдэв
13 настай хүү тогтоол усанд живж, амиа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, өчигдөр 13:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төвөөс 36 километр зайд орших Нугын тохой гэдэг газар тогтоол усанд хүүхэд живсэн тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход 13 настай хүү 2-3 метрийн гүнтэй ухсан карьерын тогтоол усанд живсэн байсныг 21 минут ажиллаж, цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.