Нийслэлийн 2025 оны зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ

Монгол цэргийн музейн хамт олон цэргийн амьдралыг харуулсан тусгай буланг нээсэн бөгөөд энэ нь хугацаат цэргийн алба хаагчдын өдөр тутамдаа хийдэг зүйлсийг өөрийн гараар хийж үзэх нээлттэй боломжийг үзэгчдэд олгох юм.
Дөрвөлжин шоо мэт ирмэг гарган цэргийн хуарангийн ороо хураах, захны даавуу, мөрдэс хадах, хөлөө жийрэглэн ороох гэх мэт зүйлсийг өөрийн биеэр хийж үзэхээс гадна үе үеийн цэргийн дүрэмт хувцаснаас сонгон өмсөж дурсгалын зураг татуулан өөртөө үлдээх боломжтой.
Мөн хүүхэд, залуусын сонирхлыг татахуйц буудлагын тийрийг боловсролын танхимдаа ажиллуулж буй. Буудлагын тийрэнд хоёр төрлийн буугаар буудах ба зориулалтын зөөлөн сумаар буудна. Иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан гэдгийг музейнхэн мэдээллээ.