Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахууны хомстол үүссэнтэй холбоотойгоор шатахуун импортлогчидтой өнөөдөр уулзахаар болжээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Ашигт малтмалын газар, шатахуун импортлогчид зэрэг талууд уулзалтад оролцох бөгөөд өргөтгөсөн хуралдаанаар өнөөгийн нөхцөл байдал, авах арга хэмжээг хэлэлцэх юм.
Өнгөрсөн долоо хоногт шатахуун түгээх станцууд АИ-92 шатахууныг 30 мянган төгрөгөөс дээш үнийн дүнд олгохгүй гэж байсан бол өчигдрөөс эхлэн ихэнх ШТС-ууд АИ-92 болон АИ-95 шатахуун дууссан гэх мэдээллийг өгч байгаа юм. Зарим ШТС-д АИ-92 болон АИ-95 олгож байгаа ч өөрсдийн гишүүнчлэлийн карт болон талонд үндэслэн олгож байгаагаас урт дараалал үүсээд байна.