БНХАУ ын эрх баригчдаас өсвөр насныхны Тикток болон Дойюу хэрэглээнд хязгаарлалт тавихаар шийджээ. Энэ шийдвэрийн хүрээнд Тик Токыг 14 хүртэлх насны хүүхэд өдөрт ердөө 40 минут хэрэглэхийг зөвшөөрчээ. Тик Токт тухайн хүүхэд заавал өөрийн эцэг эхийн нэрийг хийж бүртгүүлэх бөгөөд тэдний зөвшөөрөлтэй Тик Токт нэвтрэх юм.
Ингээд хүүхэд өглөөний 11:00 – 18:00 цагийн хооронд нэвтэрч болох юм. Дээрх заасан хугацааны хэзээ ч нэвтэрсэн бай Тик Токийг 40 минут ашиглахад апп өөрөө хаагдах юм. Тик Токын хувьд одоогоор 800 сая хэрэглэгчидтэй болсон бол зөвхөн БНХАУ-д ашиглагддаг Дойюу хувилбар нь 150 сая гаруй хэрэглэгчидтэй болжээ. Одоогоор тик ток хэрэглэгчдийн 40 хувийг 16 – 24 насныхан эзэлж байна.
Мөн тик токыг дэлхийн 155 оронд албан ёсоор ашиглаж байгаа юм. Нийт хэрэглэгчдийн 90 хувь нь өдөр тутам ашигладаг бол нэг өдрийн дундаж үзэлт нь 1 тэрбум орчим байдаг.