Филиппин улсын алдарт боксчин Мэнни Пакьяо ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлалаа. Тэрбээр ерөнхийлөгч Родриго Дутертэгийн авлига хээл хахуулийн хэрэг болон БНХАУ-тай тогтоож байгаа харилцааг шүүмжилжээ.
Саяхан Лабан намын их хурал болсон юм. Энэ үеэр түүнд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх саналыг гишүүдээс нь тавьжээ. Тэрбээр, “Би бол рингний гадна ч дотор ч тулаанч байх болно, тиймээс ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх намын нөхдийнхөө саналыг хүлээн авлаа” хэмээн хэлжээ. Тэрээр өдгөө парламентийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.
Тэрбээр одоогийн ерөнхийлөгч улсын төсвийн мөнгийг хий дэмий зарцуулж байгааг онцлоод цагдаагийн байгууллага мөн авилгад идэгдсэн гэжээ. Түүнчлэн тэр авилгын эсрэг бүх нийтийн компанит ажил өрнүүлэх тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа юм. Ямартай ч олон нийтийн хэвлэлүүдээр түүний тухай эерэг мэдээллүүд гарсаар байна.