
ОХУ-ын Перм хотын их сургуулийн байранд буутай этгээд халдаж зургаан хүний амь насанд хүрээд байгаа мэдээллийг РТ агентлаг мэдээллээ.
Буутай этгээд буудаж эхэлмэгц хүүхдүүд айн сандарч цонхоороо үсэрч буй бичлэгийг нэгэн оюутан цахим хуудсандаа нийтэлсэн байна. Мөн үйл явдалтай холбоотой бүх бичлэгийг нэгтгэн тавьжээ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар 28 хүн хүнд шархдан эмнэлэгт хүргэгджээ.
Эдгээр хохирсон хүмүүсийн 19 нь бууны шарх авсан бол бусад нь цонхоор үсрэх явцдаа гэмтэл авчээ. Тухайн сургууль нь Уралын бүс нутагт орших хамгийн анхны сургуулиудын нэг юм. Цагдаагийн байгууллагын мэдээлж байгаагаар гэмт хэрэгтэн нь 18 настай сургуулийн оюутан Тимур Бэкмансуров гэгч байжээ. Тэрээр өөртөө “Ганцаардсан чоно” гэдэг нэр өгсөн байсныг олж тогтоосон байна. Одоогийн байдлаар яг ямар шалтгаанаар энэ хэргийг үйлдсэн болохыг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа юм байна.