Итали улс канабисын хэрэглээг хуулиар зөвшөөрөх тухай санал асуулга явуулахаар болжээ. Энэхүү санал асуулгыг ирэх жилийн эхний хагаст зохион байгуулна гэж засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлсэн байна. Саналыг долоо хоногийн дотор 500 мянган хүн дэмжвэл хууль тогтоох байгууллага энэ тухай хэлэлцэх юм.
Ингэснээр тухайн улсад канабисын ургамлыг тарьж ургуулах, худалдан борлуулах болон хэрэглэх нь Италийн хуулийн дагуу зөвшөөрөгдөнө. Одоогийн байдлаар канабис хуулиар зөвшөөрөгдөгүй ч Италийн анагаах ухааны салбар эмчилгээний зорилгоор хэрэглэдэг. Харин тэрхүү ургамлыг зарж борлуулсан этгээд 10 хүртлэх жилийн хорих ялтай юм.
Итали улс хэрвээ канабисыг хуулиар зохицуулах юм бол 8 орчим тэрбум долларын зах зээл нээлттэй болж олон мянган хүн шинэ ажлын байртай болох тухай хэвлэлүүд нь онцолж байна. Канабисын тухай анхны хууль 1993 онд батлагдаж байсан бол 2006 онд нэмэлт өөрчлөлт орж ял шийтгэлийн хугацаа нь нэмэгдэж байжээ.