УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалтын өдөр ирэх сарын 10-ны өдөр болно. Хуулийн дагуу сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд АТГ-аас олон нийтэд нээлттэй зарласан билээ. Бид нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг цувралаар хүргэж байна.
УИХ-ын сонгуулийн 28-р тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Энхбаярын Батшугарын ХӨРӨНГӨ ОРЛОГО
Э.Батшугар өмнө нь хоёр ч удаа энэ тойрогт МАХН-аас хүч үзсэн ч өвдөг шороодсон. Энэ удаад намаа сольж, Монгол Ардын намаас нэр дэвшиж буй нь энэ.
Энхбаярын Батшугар
Нийт орлого– 96.6 сая /жилээр/
Гэр бүлийн орлого– 704 сая
Орон сууц– 100 саяар үнэлэгдэх нийтийн орон сууц 1 ширхэг
Тээврийн хэрэгсэл– 236 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota Land Cruiser 200 машин, Yamaha fzr 400 мотоцикль нэг ширхэг
Малгүй, үнэт эдлэлгүй
Зээл– 2 тэрбум 24 сая төгрөг
Хөрөнгө оруулалт– 17 компанид хувьцаа эзэмшдэг.