Испаний Канарын арлуудад байрлах Кумбре Виежа галт уул идэвхжиж, хүчтэй дэлбэрэлт болж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Хамгийн сүүлийн мэдээгээр галт уулын ойр орчимд сүүлийн 10 хоногийн хугацаанд 25000 гаруй жижиг газар хөдлөлт болсноор галт уул оргилж эхэлсэн бөгөөд халуун лав ойр орчмын газар нутгийг сүйдэлжээ. Яг одоогооо ойр хавийнх нь иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа болж байна.
Цаашдаа олон газар хөдлөлт болох магадлалтай гэж орон нутгийн онцгой байдлын албанаас мэдээлжээ.
Галт уулнаас гарсан халуун лав авто зам болон явган хүний зам дээгүүр урсаж буй нь тухайн газрын бүх хөдөлгөөнийг хориход хүргэжээ. Энэхүү галт уул нь Канарын арлуудад байрлах олон идэвхитэй галт уулын нэг бөгөөд эрэмбээрээ эхний тавд бичигдэх хүчтэй юм.