Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хотын иргэдээс 2014 оноос хойш сар бүр тасралтгүй улс төрчдийн рейтингийг тогтоох судалгаа авч УЛС ТӨРИЙН БАРОМЕТР хэмждэг MEC судалгааны компанийн 2021 оны есдүгээр сарын судалгааг хүргэж байна.
Судалгааны мэдээллийг есдүгээр сарын 14-16-нд Улаанбаатар хотод оршин суудаг 1000 сонгуулийн насны иргэнээс санамсаргүй түүврийн аргаар цуглуулжээ.
Иргэдэд үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчид,
- Ерөнхийлөгч У.Хүрэлсүх -29 хувь
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ-27 хувь
- Ерөнхийлөгч асан Х.Баттулга-24 хувь
- УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг-19 хувь
- УИХ-ын гишүүн С.Ганбаатар-12 хувийн санал тус тус авчээ.